Мэдээ, мэдээлэл

ГИЦС-ийн ХАМТ ОЛОН ҮНДЭСНИЙ БИЧГИЙН АНХАН, ДУНД ШАТНЫ СУРГАЛТАД 100 ХУВЬ ХАМРАГДЛАА

     Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96-р тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ыг баталсан. 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан аймгийн засаг дарга “Үндэсний бичгийн олон талт арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамж”-ийг 2021 оны 3-р сарын 12-ны өдөр баталсан байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн модуль сургалтыг ГИЦС-ийн монгол хэлний ЗАН,  багын ЗАН-ийн багш нартай хамтран амжилттай зохион байгууллаа.

Сургалтын зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөх болсонтой холбогдуулан төрийн байгууллагын албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг дээшлүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн байна.

“Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ын хүрээнд сургуулийн  төлөвлөгөөг монгол хэлний ЗАН-ийн багш нар боловсруулж, анхан, дунд шатны агуулгын хүрээнд сургалтыг МУ-ын “Зөвлөх” багш Э.Тогоохүү, “Тэргүүлэх” зэрэгтэй багш Н.Алтантуяа, М.Бямбасүрэн, Д.Бадамцэцэг, Г.Бадамчимэг, “Заах арга зүйч” зэрэгтэй багш Б.Догмидцэрэн, залуу багш М.Нямаа, Ө.Болормаа нар удирдан явууллаа.

2020 оны 10 сард бүх багш, ажилчдаас үндэсний бичгийн гарааны үнэлгээ хийж, анхан шатны 71, дунд шатны 33 албан хаагчийг 8 багшид хуваарилан сургалтыг цахим болон танхимын хэлбэрээр зохион байгуулсан.  

Сургалтын үйл ажиллагааг 4 сарын 1-ээс 5 сарын 15 хүртэл эрчимжүүлж нийт 60 цаг орсон бөгөөд унших, бичих чадварыг ахиулах зорилгоор минутын уншлага, хичээнгүй бичгийн уралдааныг “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын хүрээнд зохион байгуулж анхан, дунд шат бүрээс 1-3 байрыг шалгарууллаа.

Анхан шатны ангиудаас:

Тэргүүн байр англи хэлний багш Г.Цэцэгмаа

Дэд байр нярав Н.Чимэгмаа

Дэд байр зураг дизайны багш Х.Лхагва-Очир

Гутгаар байр түүх нийгмийн багш Х.Цэрэннадмид

Гутгаар байр  технологийн багш  Н.Ганбаатар

Гутгаар байр  технологийн багш О.Ариунаа

Дунд шатны ангиудаас:

Тэргүүн байр физикийн багш Ө.Цэрэнмаа

Дэд байр математикийн багш  Б.Жавзанпагма

Дэд байр биологийн багш Б.Амартайван

Гутгаар байр түүх нийгмийн багш Б.Мөнгөнчимэг

Гутгаар байр  сургалтын менежер  М.Баярхүү

Гутгаар байр  багын багш Н.Буянзаяа нар тус тус эзэлсэн байна.

ГИЦС-ийн захиргаанаас сургалт явуулж буй багш нарын ажлын үр дүнг үнэлж урамшуулж,  цаашид үндэсний бичгийн унших, бичих чадварыг одоо байгаа түвшнээс нь дахин ахиулах зорилго тавин 100 хувь “Үндэсний бичигтэн хамт олон” болохоор ажиллаж байна.

                              

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа