Барилга хот байгуулалтын яаманд хэрэгжиж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713” төслийн нэмэлт санхүүжилтээр Эрдэнэдалай сумын усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, 50м3/хоногт хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн ажлыг гүйцэтгүүлэхээр “Сайн констракшн” ХХК-тай 1,939,828.243 төгрөгийн гэрээ байгуулсан.
2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр улаан шугам тавьж, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3713 төслийн зохицуулагч Б.Оюунаар ахлуулсан төслийн нэгжийн ажлын хэсэг газар дээр нь ажиллаа. Орон нутгийн зүгээс ажлын зургийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээнд гадна цэвэр болон бохир усны шугамыг өөрчлөх 2 санал тавин ажиллаа.