Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАХ ТӨСЛИЙН ДЭД ЗОХИЦУУЛАГЧИЙН АЖЛЫН ЗАР

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газар (Зээлийн дугаар 3605) “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” (цаашид “Төсөл” гэх)-ийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, тэдний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь төслийг хэрэгжүүлэгч гол яам бөгөөд тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь төслийг хариуцан  хэрэгжүүлэгч газар болно.

Төслийн хоёр дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Дорнод, Ховд, Дархан-Уул, Архангай, Хөвсгөл болон Дундговь аймагт түгээмэл хөгжлийн загварыг баримталсан, орон нутгийн барилгын дүрэм, журам, стандартыг тусгасан, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, зоорины давхартай, нэгээс хоёр давхар бүхий 1950 м2 талбайн хэмжээтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төв баригдана.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь төслийн 6 аймагт /Дорнод, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Дундговь/ баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааны удирдлага, хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр аймаг тус бүрд мэргэшсэн төслийн дэд зохицуулагчийг /барилгын хяналтын инженер/ сонгон ажиллуулах зорилготой байна.

  • Гүйцэтгэх ажлын хүрээ

Төслийн дэд зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн үндсэн ажилтнаар томилогдох бөгөөд төслийн зохицуулагчийн удирдлага дор аймгийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаа, ерөнхий удирдлага, хяналтыг хариуцаж ажиллана. Дэд зохицуулагч нь төслийн зохицуулагч, барилгын инженер болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллана.

  • Ажлын даалгавар

Төслийн дэд зохицуулагч дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

Хэсэг A: Хөгжлийн төвийн удирдлага, захиргааны ажлууд:

  • Төслийн удирдах хороогоор батлуулах жилийн ажлын төлөвлөгөө бэлтгэн гаргах;
  • Аймгийн хэмжээнд төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулж зөвлөх үйлчилгээ, үнэлгээ хийх, мэдээлэл цуглуулах, сургалтын үйл ажиллагаа, болон барилгын ажил зэрэгт хяналт тавих.
  • Ажлын даалгаврын дагуу аймгийн түвшинд зөвлөхүүдийн үйл ажиллагааны зохицуулалтыг хийх;
  • Сургалт болон чадавхыг бэхжүүлэх ажилд захиргааны дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн үйл ажиллагааны явцыг аймгийн түвшинд хянахад Төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлэх;
  • Аймгийн удирдлага болон төслийн зохицуулагчид улирал/жилийн тайланг АХБ-ны төслийн гүйцэтгэлийн менежментийн системийн дагуу төслийн нэгдсэн форматаар бэлтгэх;
  • Төслийн үйл ажиллагааны явцын тайлан, гэрээний хэрэгжилт, Жендерийн үйл ажиллагааны төлөвлөгөө болон оролцооны төлөвлөгөө боловсруулахад төсөл хэрэгжүүлэх нэгжид дэмжлэг үзүүлэн ажиллах;
  • Төслийн бүх баримт бичгийг төсөл хэрэгжүүлэх нэгжийн вэбсайт дээр байршуулах;
  • Сар бүрийн ажлын тайланг нарийвчлан, дэлгэрэнгүйгээр Монгол, Англи хэл дээр бэлтгэж ирүүлэх. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, аймгийн удирдлага, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төслийн зохицуулагч нь төслийн дэд зохицуулагчийн гүйцэтгэлийг үнэлнэ;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон төсөл хэрэгжүүлэх нэгжид зөвлөгөө өгч, гол оролцогч талуудтай зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Төслийн зохицуулагчийн өгсөн бусад холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэх;
  • Төслийн үйл ажиллагааг аймгийн түвшинд хэрэгжүүлэхэд төслийн оролцогч талууд болох орон нутгийн удирдлагууд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, төсөл хэрэгжүүлэх нэгж болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах;
  • Шаардлагын дагуу үйл ажиллагааны тайланг тогтмол гаргах.

Хэсэг B: Барилгын ажил:

  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, төсөл хэрэгжүүлэх нэгж, орон нутгийн удирдлагууд, бусад инженерийн салбарууд, барилгын хяналтын зөвлөхүүд болон барилгын ажил гүйцэтгэгчидтэй байнгын холбоотой байх;
  • Төслийн аймгуудад барилгын ажил Азийн хөгжлийн банкны удирдамж, засгийн газрын журмын дагуу явагдаж байгаад хяналт тавьж ажиллах.
  • Гэрээлэгчдийн хийж гүйцэтгэж байгаа ажил аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу явагдаж байгаад хяналт тавьж ажиллах.
  • Барилгын үйл ажиллагааг өдөр бүр шалгаж, хяналт тавих.
  • Барилгын гүйцэтгэлийн стандарт чанарын өндөр түвшинд байж, барилгын ажлыг ямар нэгэн алдаа, хугацааны сааталгүйгээр гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд хяналт тавьж ажиллах.
  • Хэрэв барилгын ажилд асуудал гарвал төсөл хэрэгжүүлэх нэгжийн барилгын инженертэй нягт ажиллан зөвлөлдөж мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон төсөл хэрэгжүүлэх нэгжид мэдэгдэж үр дүнтэйгээр асуудлыг шийдвэрлэх.
  • Төсөл хэрэгжүүлэгч нэгж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон орон нутгийн удирдлагуудын барилгын инженертэй хамтран барилга гүйцэтгэгч компанид дэмжлэг үзүүлэн ажиллах.
  • Байгаль орчны зөвлөх болон холбогдох төрийн байгууллагуудтай хамтран барилга байгууламжийн аюулгүй байдал болон холбогдох дүрэм журмын хэрэгжилтэд хяналт тавьж мөрдүүлэх.
  • Байгаль орчны мэргэжилтний дэмжлэгтэйгээр БОМТ-ийн хэрэгжилтийн явц,  үйл ажиллагааны тайлан гаргах;
  • Хугацаа болон байршил

Төслийн дэд зохицуулагчийг / аймаг бүрд / 2021 оны 06 дугаар сард томилохоор төлөвлөж байна. Гэрээний үргэлжлэх хугацаа 12 хүн-сар (тус бүр) байна. Төслийн дэд зохицуулагч тухайн аймагтаа байрлана. Аймгийн удирдлагаас төслийн дэд зохицуулагчийг ажлын байраар хангана.

  • Дэд зохицуулагчид тавигдах шаардлага
Боловсрол: Барилгын хяналт, нийгмийн шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт эсвэл төслийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй байх.
Туршлага:   Орон нутгийн удирдлагад 8-аас доошгүй жил, олон нийтийн байгууллагын менежментийн багт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байхХөгжлийн бэрхшээлтэй холбоотой асуудал дээр ажиллаж байсан туршлагатай, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой техникийн арга барилын талаарх мэдлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах туршлагатай байх.Барилгын ажлын талбайн хяналтаар ажиллаж байсан, туршлагатай байх;
Хэлний ур чадвар: Монгол, Англи хэлний ярианы болон бичгийн маш сайн мэдлэгтэй байх.
Бусад:             Олон ажлыг нэг зэрэг гүйцэтгэх чадвартай байх;Ажлын ачаалал даах чадвартай байх; Харилцааны өндөр чадвартай;Төслийг орон нутагт хэрэгжүүлэхэд бүтэн цагаар ажиллах боломжтой байх;Үндэсний болон олон улсын төслийн менежментийн журмыг мэддэг байх;Хувийн зохион байгуулалт сайн байх;Оролцогч талууд болон хэрэгжүүлэгч агентлагуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байхMS Office (World, Excel, PowerPoint гэх мэт), веб хөтөч дээр ажиллах чадварыг эзэмшсэн байх.Гэмт хэргийн бүртгэлгүй байх.  
  • Бичиг баримт бүрдүүлэх үйл явц

Хэрэв та зарласан албан тушаалын шаардлагыг хангасан бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйнд хийж зарлагдсан хаягийн дагуу  ирүүлнэ үү. Үүнд:

(i) Төрийн албан хаагчийн анкет, (ii) Намтар /CV/ (Англи, Монгол хэл дээр (АХБ-ны формат), (iii) Диплом/ сертификатын хуулбар /Англи хэл дээр орчуулсан байх/, (iv) Өмнө нь ажиллаж байсан газрын тодорхойлолт /Англи, Монгол хэл дээр/

Анкет хүлээн авах хугацаа: 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг

Анхаарах асуудал: Бүрэн бус бичиг баримтыг хасна. Зөвхөн богино жагсаалтад орсон нэр дэвшигчид ХНХЯ болон АХБ-ны ярилцлагад орох эрхтэй. Ирүүлсэн баримт бичгийг буцаахгүй.

Хаяг:    Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байр

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж – 5 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Утас:   +976-77335577

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа