Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын Засгийн газар (Зээлийн дугаар 3605) “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” (цаашид “Төсөл” гэх)-ийг хэрэгжүүлж байна. Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, тэдний бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь төслийг хэрэгжүүлэгч гол яам бөгөөд тус яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нь төслийг хариуцан хэрэгжүүлэгч газар болно.
Төслийн хоёр дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Дорнод, Ховд, Дархан-Уул, Архангай, Хөвсгөл болон Дундговь аймагт түгээмэл хөгжлийн загварыг баримталсан, орон нутгийн барилгын дүрэм, журам, стандартыг тусгасан, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, зоорины давхартай, нэгээс хоёр давхар бүхий 1950 м2 талбайн хэмжээтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан Хөгжлийн төв баригдана.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь төслийн 6 аймагт /Дорнод, Ховд, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Дундговь/ баригдах Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагааны удирдлага, хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр аймаг тус бүрд мэргэшсэн төслийн дэд зохицуулагчийг /барилгын хяналтын инженер/ сонгон ажиллуулах зорилготой байна.
Төслийн дэд зохицуулагч нь төсөл хэрэгжүүлэх нэгжийн үндсэн ажилтнаар томилогдох бөгөөд төслийн зохицуулагчийн удирдлага дор аймгийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаа, ерөнхий удирдлага, хяналтыг хариуцаж ажиллана. Дэд зохицуулагч нь төслийн зохицуулагч, барилгын инженер болон төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөгжлийн бэрхшээлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй нягт хамтран ажиллана.
Төслийн дэд зохицуулагч дараах ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:
Хэсэг A: Хөгжлийн төвийн удирдлага, захиргааны ажлууд:
Хэсэг B: Барилгын ажил:
Төслийн дэд зохицуулагчийг / аймаг бүрд / 2021 оны 06 дугаар сард томилохоор төлөвлөж байна. Гэрээний үргэлжлэх хугацаа 12 хүн-сар (тус бүр) байна. Төслийн дэд зохицуулагч тухайн аймагтаа байрлана. Аймгийн удирдлагаас төслийн дэд зохицуулагчийг ажлын байраар хангана.
Боловсрол: | Барилгын хяналт, нийгмийн шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт эсвэл төслийн бүрэлдэхүүн хэсгүүдтэй холбогдох чиглэлээр магистрын зэрэгтэй байх. |
Туршлага: | Орон нутгийн удирдлагад 8-аас доошгүй жил, олон нийтийн байгууллагын менежментийн багт 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байхХөгжлийн бэрхшээлтэй холбоотой асуудал дээр ажиллаж байсан туршлагатай, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой техникийн арга барилын талаарх мэдлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах туршлагатай байх.Барилгын ажлын талбайн хяналтаар ажиллаж байсан, туршлагатай байх; |
Хэлний ур чадвар: | Монгол, Англи хэлний ярианы болон бичгийн маш сайн мэдлэгтэй байх. |
Бусад: | Олон ажлыг нэг зэрэг гүйцэтгэх чадвартай байх;Ажлын ачаалал даах чадвартай байх; Харилцааны өндөр чадвартай;Төслийг орон нутагт хэрэгжүүлэхэд бүтэн цагаар ажиллах боломжтой байх;Үндэсний болон олон улсын төслийн менежментийн журмыг мэддэг байх;Хувийн зохион байгуулалт сайн байх;Оролцогч талууд болон хэрэгжүүлэгч агентлагуудтай үр дүнтэй хамтран ажиллах чадвартай байхMS Office (World, Excel, PowerPoint гэх мэт), веб хөтөч дээр ажиллах чадварыг эзэмшсэн байх.Гэмт хэргийн бүртгэлгүй байх. |
Хэрэв та зарласан албан тушаалын шаардлагыг хангасан бол дараах бичиг баримтыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйнд хийж зарлагдсан хаягийн дагуу ирүүлнэ үү. Үүнд:
(i) Төрийн албан хаагчийн анкет, (ii) Намтар /CV/ (Англи, Монгол хэл дээр (АХБ-ны формат), (iii) Диплом/ сертификатын хуулбар /Англи хэл дээр орчуулсан байх/, (iv) Өмнө нь ажиллаж байсан газрын тодорхойлолт /Англи, Монгол хэл дээр/
Анкет хүлээн авах хугацаа: 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цаг
Анхаарах асуудал: Бүрэн бус бичиг баримтыг хасна. Зөвхөн богино жагсаалтад орсон нэр дэвшигчид ХНХЯ болон АХБ-ны ярилцлагад орох эрхтэй. Ирүүлсэн баримт бичгийг буцаахгүй.
Хаяг: Төсөл хэрэгжүүлэх нэгжийн байр
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэсний гудамж – 5 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
Утас: +976-77335577
ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ