Мэдээ, мэдээлэл

2017 оны 11-р сарын 11-ний байдлаарх Цасны тархалтын тухай мэдээлэл

Тунадасны хувьд нийт нутгаар 0,0 – 3,6 мм хур тунадас 1 – 3 өдөр орсон.  Сайхан-Овоод 3,6 мм, Цагаандэлгэр, Говь-Угтаал, Адаацаг, Дэлгэрхангай сумдад 1,1 – 1,3 мм, бусад нутгаар 0,0 – 0,7 мм хур тунадас орсон.

Салхины их хурд нийт нутгаар түр зуур 11 - 19 м/секунд хүрч 2 – 5 өдөр 10 м/секундээс их салхитай өдөр ажиглагдсан.

Цасан бүрхүүлийн хувьд Цагаандэлгэр, Баянжаргалан сумдад 0-1 см зузаантай, битүү 10 баллын сэвсгэр цастай, Сайхан-Овоо, Эрдэнэдалай сумдад 2 см зузаантай 5-9 баллын мөстсөн цастай, Говь-Угтаал, Дэрэн, Өлзийт, Өндөршил, Хулд, Дэлгэрхангай сумдад 0-1 см зузаантай, 5-9 баллын сэвсгэр цастай, Луус, Адаацаг сумдад 1-4 баллын мөстсөн цастай, Мандалговь, Гурвансайхан сумдад цасгүй байна.

Энэ 10 хоногт хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд  малчид өвөлжилдөө бууж, хороо бууцаа сийлэх, хужир шүү татах  зэрэг ажил  явагдахад цаг агаар тааламжтай байсан. Малын усан хангамжийн  хүрэлцээ хэвийн. 11 сарын 9-нд нийт нутгийг хамарсан цасан болон шороон шуургатай байлаа, одоогийн байдлаар цаг агаарын хүндрэлээс болж учирсан хохирол байхгүй байна. УЦУОШ Газар

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа