Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Дарга Ө.Шижир, Аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар гардуулан өглөө.
Сумын Засаг дарга Б.Лхагвамандал нээлтийн үеэр хэлсэн үгэндээ: Энэ шагнал түүхэн цаг хугацаанд Эрдэнэдалай суманд ажиллаж амьдарч байсан уугуул, суугуул иргэд, малчин, ажилчин, сэхээтэн энэ нутгаас төрөн гарсан алдартан гавьяатнуудын хөдөлмөр бүтээлийг үнэлсэн, залгамж ирээдүйн урам зориг, итгэл үнэмшил, амжилт бүтээлд чигийг заасан, урам нэмсэн, ухаан хайрласан шагнал байлаа. Манай сум нэрнийхээ өмнө овог нэмж Алтангадас одонт Эрдэнэдалай сум болж Монгол орны 333 сумын тэргүүлэх эгнээнд байдгаа батлан харууллаа.
Цаашид сум орон нутгийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явах эрхэм үүргийг нэр төртөй биелүүлэхийг Эрдэнэдалай сумын нийт иргэд, ирээдүй хойчиддоо уриаллаа.
Шагнал гардаж авах үйл ажиллагаанд сум орон нутгийн болоод төсөвт байгууллагуудын үе үеийн төлөөлөлүүд төдийгүй Монгол улсын хошой аварга малчин Г.Сампил малчдаа төлөөлөн оролцлоо.