Мэдээ, мэдээлэл

“ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН”-СЭДЭВТ ГҮЙЦЭТГЭЛИЙН АУДИТЫГ ХИЙЖ ТАЙЛАНГИЙН ТӨСЛИЙГ ШАЛГАГДАГЧ БАЙГУУЛЛАГАД ТАНИЛЦУУЛЛАА.

“Олон улсын байгууллагаас орон нутагт хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт, үр дүн”-сэдэвт гүйцэтгэлийн аудитыг хийж тайлангийн төслийг шалгагдагч байгууллагад танилцууллаа
Дундговь аймаг дахь Төрийн аудитын газар Төрийн аудитын тухай хуулийн 6.3.1-т заасан бүрэн эрхийн хүрээнд 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу “Олон улсын байгууллагаас орон нутагт хэрэгжүүлж буй төслийн хэрэгжилт, үр дүн”-сэдэвт гүйцэтгэлийн аудитыг хийж тайлангийн төслийг шалгагдагч байгууллагад танилцуулж, санал тайлбар авах аудитын төгсгөлийн уулзалтыг зохион байгууллаа.
 
Уулзалтад аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Цогзолмаа, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Гадаад харилцааны ажилтан Б.Адьяа, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Даариймаа, Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналтын улсын байцаагч Б.Батсайхан нар оролцож, аудитын тайлангийн төсөлтэй холбоотой санал солилцов. Аймгийн удирдлагын зүгээс аудитын үр дүнгээр өгөгдсөн дүгнэлт зөвлөмжийг төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, гадаад харилцааны чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа хэлтсүүдийн уялдаа холбоог сайжруулан ажиллахаа мэдэгдэж, цаашид аймгийн гадаад харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар уулзалт хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулан ажиллах санал дэвшүүлсэн үр дүнтэй уулзалт боллоо.
 
 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа