Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ АЙМАГ ДАХЬ ТӨРИЙН АУДИТЫН ГАЗРААС 2022 ОНД ГҮЙЦЭТГЭХ АУДИТЫН СЭДВИЙН САНАЛ АВЧ БАЙНА.

Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас Төрийн аудитын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д заасны дагуу 2022 онд гүйцэтгэх аудитын төлөвлөгөөг боловсруулж байна.
Аудитын Дээд Байгууллагуудын Олон Улсын Стандарт 300 Гүйцэтгэлийн аудитын тулгуур зарчмын 36-д заасны дагуу Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас  боловсруулан гаргасан 2019-2023 онд гүйцэтгэх аудитын сэдвийн стратегид үндэслэн, орон нутгийн иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлэх, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудалд судалгаа хийж, дараах 4 сэдвийг сонгон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэд олон нийтээс санал авч байна.

Иргэдээс ирсэн саналыг эрэмбэлэн 2022 онд гүйцэтгэх аудитын сэдвийн саналыг Монгол Улсын Ерөнхий аудиторт хүргүүлэн, Монгол Улсын Төсвийн байнгын хорооны тогтоолоор батлуулах учиртай.

Иймд та бүхэн дараах аудитын сэдвүүдээс сайн засаглалыг дэмжих, иргэдийн амьдралд эерэг нөлөө үзүүлнэ гэж үзсэн 3 сэдвийг сонгож, санал асуулгад идэвхтэй оролцоно уу.

Энд дарж санал асуулгыг бөглөнө үү

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа