Төрийн архиваас 2021 оны 2 дугаар улиралд иргэд, байгууллагад үзүүлсэн үйлчилгээний тоо мэдээллийг хүргэж байна.
ҮҮНД:
Иргэд, байгууллагын 525 гаруй иргэний хүсэлтийг хүлээн авч 140 иргэнд лавлагаа, 375 иргэнд хуулбар хувь гарган нийт 515 иргэнд лавлагаа, хуулбар гаргаж үйлчиллээ.
Онлайнаар буюу тоон гарын үсгээр 9 иргэнд үйлчилгээ үзүүлж, лавлагаа, хуулбар гаргаж өгсөн.
Хулд сумын ЗДТГазар, Сайхан-Овоо сумын ЗДТГ-ын мал тооллогын А дансны 1990-1996 оны 11 хадгаламжийн нэгж баримтын урагдсан хэсэгт сэлбэн засах, сэргээн шинэтгэх ажлыг хийлээ.
Төрийн архивт Дэлгэрцогт сумын төвийн насосны станц, усан сан, цэвэрлэх байгууламжийн баримт, Сайнцагаан сум Ц.Наранбатын 25 айлын орон сууцны барилга, Аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөний засвар, Аймгийн төв номын сангийн дээврийн засварын ажил, Б.Сайнбаяр, С.Хулан нарын 20 айлын орон сууцны барилга, Гурвансайхан сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан байгуулах ажлын тайлан, Өндөршил сумын газар зүйн нэрийн тодруулалт, мэдээллийн сан байгуулах ажлын тайлан зэрэг 8 объектын 16 баримт, 2 хөмрөг үүсгэгч байгууллагын 295 нэгж баримтыг хүлээн авч архивт байрлуулав