Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт сумдад Засаг даргын Тамгын газар болон хэлтэс, агентлаг төрийн үйлчилгээг явуулын байдлаар хүргэнэ гэж тусгасны дагуу аймгийн Засаг даргын тамгын газар, түүний харъяа хэлтэс, агентлагууд хамтран Хулд, Луус суманд Төрийн үйлчилгээний нэгдсэн өдөрлөг зохион байгууллаа. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг газар дээр нь хүргэх зорилго бүхий уг өдөрлөгт 6 хэлтэс 21 агентлагийн 76 төрийн албан хаагч оролцон давхардсан тоогоор 2000 орчим иргэдэд төрийн үйлчилгээ үзүүллээ. Өдөрлөгийн үеэр Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, хэлтэс, агентлагийн удирдлагын хамтаар иргэдтэй уулзалт хийлээ. Уулзалтанд 2 сумын 300 орчим иргэн оролцож мэдээлэл авахын зэрэгцээ санал хүсэлтээ илэрхийллээ. Иргэд өвөлжилт, отор нүүдэл, газар өмчлөл, бэлчээрийн усан хангамж нэмэгдүүлэх, ОНХСанг нэмэгдүүлэх, Мал тооллогыг бодитой явуулах, ХАА-н чиглэлээр авдаг тайлан мэдээг статистикын тайлан мэдээтэй уяалдуулах зэрэг орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Санал хүсэлтэд холбогдох хариуг хэлтэс, агентлагийн удирдлагууд өглөө.