Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газраас референт Ц.Цэнджав, С.Нямбаяр нар Дундговь аймагт ажиллаж Засаг дарга болон Засаг даргын эрхлэх хүрээний хэлтэс, агентлагийн дарга нартай уулзалт хийж хяналт, шинжилгээ үнэлгээ хийх, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах, батлах, хэрэгжүүлэх, яамдын сайдуудтай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах чиглэлээр заавар, зөвлөгөө өглөө. Мөн Засгийн газраас гаргасан сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах албан даалгаврыг хэрэгжүүлж ажиллахыг анхаарууллаа.