Дундговь аймагт Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг маргаашнаас эхлэн 3 хоногийн хугацаанд хяналт, шалгалтын чиглэлээр ажиллана. Ажиллах хугацаандаа аймгийн Засан даргын эрхлэх хүрээний агентлагийн дарга, эрх бүхий албан тушаалтантай уулзалт хийхийн зэрэгцээ, зарим агентлаг, Дэлгэрцогт, Хулд, Сайхан-Овоо, Сайнцагаан сумдад хяналт шалгалтаар ажиллана.