Мэдээ, мэдээлэл

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар Сайхан-Овоо, Эрдэнэдалай суманд ажиллалаа

Сайхан-Овоо сумын Онги гол дээгүүр улсын төсвийн хөрөнгөөр 1,5 тэрбум төгрөгийн өртөгтэй 54,8 метрийн урттай төмөр бетон гүүрийг улсын комисс ашиглалтад хүлээн авснаар тус голоор зорчих иргэдийн аюулгүй байдлыг хангасан, ард түмний олон жил хүсэн хүлээсэн бүтээн байгуулалт боллоо.
Эрдэнэдалай суманд Азийн хөгжлийн банкны 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцан сумын Засаг дарга Б.Лхагвамандалтай тус байгууламжийн талаар санал солилцон цаашид анхаарах зарим асуудлын талаар Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт гүйцэтгэгч
байгууллагатай санал солилцохоор шийдвэрлэв.
Мөн Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Эрдэнэдалай суманд улсын төсвийн 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа 2 км авто замын ажлын явцтай танилцан тус замын ажлын гүйцэтгэгч “Өлзий хутгийн наран” ХХК-ны удирдлагатай санал солилцон замын ажлын гүйцэтгэл 50 хувьтай явагдаж байгаа ч өндөржилт алдагдсан, бетон маркыг сайжруулах, цаашид ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа