Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачлагаар орон нутагтаа уламжлалт гар урлал, жижиг дунд үйлдвэрлэлийн дизайныг хөгжүүлэхэд ур чадвар, арга зүйн дэмжлэг, зөвлөгөө үзүүлэх, орон нутгийн онцлогтой Брэнд бүтээгдэхүүн төрүүлэх зорилгоор ШУТИС-ийн дизайн сургуулийн "НҮҮДЛИЙН УРЛАН" сургалтын багийн хамт олныг аймгийн МСҮТ-д сургалт зохион байгуулах хүсэлт тавьсны дагуу 2 дахь аймгаар сонгогдон сургалтын үйл ажиллагаа явагдлаа. Тус сургалт 2021 оны 07 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд аймгийн МСҮТөвд зохион байгуулагдсан юм. Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат болон ЗДТГ-ын дарга Л.Доржбатын нар оролцон баяр хүргээд, орон нутгийн гар урлал сонирхогч иргэдэд эсгий ширмэл урлал, эсгий, ноосон урлалын дизайн, дээд хувцасны зохион бүтээлт, технологи, уран оёдол, модон эдлэлийн хийц, дизайн технологи чиглэлээр зохион байгуулагдах тус сургалтад амжилттай суралцан цаашид үйлдвэрлэл үйлчилгээгээ өргөжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлж, амжилт хүслээ.