Жижиг дунд үйлдвэрийн газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.Алтайхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2020 онд Дундговь аймгийн ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгосон зээлүүдэд явцын хяналт хийлээ.Ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй аймгийн Засаг даргын Орлогч М.Анхбаяр, ХОХБТХ-ийн Н.Эрдэнэ-Очир нар уулзалт хийж хамтран ажиллах талаар санал солилцлоо.
2020 онд тус аймагт ЖДҮ-ийг хөгжүүлэх санд 500 сая төгрөг хуваарилагдсан. Үүнээс 15 аж ахуй нэгжид үйлдвэрлэлийн зориулалтаар 470 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна. Хяналтын ажлын хэсэг зээлийг олон аж ахуй нэгжид жижиглэж олгосон нь үйлдвэрлэгч аж ахуй нэгжийг эрсдэлд оруулж байна. Учир нь бага хөрөнгө оруулалтаар дунд болон том үйлдвэрлэлийг эхлүүлэхэд хүндрэл гарна иймд цаашид зээлийн чанарт анхаарч томоохон хөрөнгө оруулалтыг олгох нь үр дүнд хүрнэ мөн одоогоор олгогдсон байгаа 2019,2020 оны зээлүүдийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг зөвлөлөө.