Хулд сум 24 цагийн ажиллагаатай ухаалаг худагтай болоод хагас жил шахам болж байна. Уг ухаалаг худгийг “Голден санрайз” ХХК 9.5 сая төгрөгөөр барьж ашиглалтанд оруулжээ. Одоогоор усны карттай 400 орчим өрх байна. Ухаалаг худгийн давуу тал нь иргэд цагийн хязгаарлалтгүйгээр 24 цагийн аль ч үед усаа авах боломжтой юм. Мөн усны үргүй зардал буурч хэмнэлт гарч байгааг сумын удирдлагууд онцолсон. Төлбөрийн нарийвчилсан системтэй Ухаалаг худагтай болсноор бүс нутгийн усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох давуу тал бий болжээ. Ирэх онд дахин нэг Ухаалаг худгийг ашиглалтанд оруулхаар төлөвлөжээ.