Мэдээ, мэдээлэл

ШИНЭ ТӨМӨР ЗАМ” ТӨСӨЛ ИРЭЭДҮЙН ТӨМӨР ЗАМЧДЫГ БЭЛТГЭЖ БАЙНА

Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил дуусаж байгаатай холбогдуулан “Шинэ төмөр зам” төслөөс тус орон нутгийн төмөр замд ажиллах ажилчдыг бэлтгэж эхэллээ. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төмөр замын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулагдаж 2021-2022 оны хичээлийн жилийн элсэлтээ авч байна. Суурь болон бүрэн дунд боловсролын аль нэгийг эзэмшсэн 17-45 насны эрэгтэй, эмэгтэй элсэгчдийг хүлээн авна. Элсэгчид заавал элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн байх албагүй бөгөөд зүтгүүрийн туслах машинч, вагон үзэгч,засварчин, илчит тэрэгний засварчин, төмөр замын замчин, гагнуурчин, өртөөний жижүүр, ачаа воган хүлээлцэгч зэрэг мэргэжлийн ангиудаас сонгон элсэх боломжтой. “Шинэ төмөр зам” төслийн сургалт үйлдвэрлэлийн төв нь дадлага хийх орчин нөхцөл бүрдсэн сургалтын орчин, дотуур байртай. Суралцагч Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж сар бүр 200.000төгрөгийн тэтгэлэг авах бөгөөд төсгөөд ажлын байраар бүрэн хангагдана. Энэ жил Дундговь аймагт анх удаа төмөр замын мэргэжлийн ангийн элсэлтийн хуваарь ирлээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа