Агаарын бохирдлыг бууруулж, гэр хорооллын хэмжээнд цахилгаан халаагуур хэрэглэхийг дэмжих зорилгоор төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон айл өрхөд тог цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлдэг. Цахилгааны шөнийн бага ачааллыг нэмэгдүүлэх зорилгоор тус сүлжээнд холбогдсон хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхөд борлуулах эрчим хүчний шөнийн тарифыг 11 сарын 1-ээс 50 хувийн хөнгөлж байгаа юм. Энэ хүрээнд Дундговь аймгийн хэмжээнд 1107 өрх өдөр шөнийн тарифт тоолуур хэрэглэдэг бөгөөд уг хөнгөлөлтөнд хамрагдана. Хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-ээс 3 дугаарын сарын 31-нийг өдрийг дуустал 5 сарын хугацаанд 21 цагаас 06 цагийн хороонд мөрдөх юм. Хэрэглэгч хоёр тарифт тоолууртай болсноор уг хөнгөлөлтөнд хамрагдах боломжтой.