Мэдээ, мэдээлэл

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанаар Шилдэг төрийн албан хаагч шалгаруулах журам гаргаж мөрдөхөөр боллоо. Уг журмыг төрийн үйлчилгээг орчин цагийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхэд бүтээлч санаачилга гарган ажлын туршлага бий болгож, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг урамшуулах,шилдэг арга туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх юм. Журамд зааснаар орон нутагтаа 5-аас доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан 21 хүртэл шилдэг төрийн албан хаагчдыг шалгаруулна. Ингэхдээ төсвийн шууд захирагч буюу төрийн байгууллагын дарга, эрхлэгч 1, Боловсрол, соёл урлаг, спортын байгууллагаас 9, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбараас 5, Санхүү эдийн засгийн салбараас 2, Хөдөө аж ахуй, байгаль орчин, дэд бүтэц салбараас 2, Захиргаа, хууль, эрх зүйн салбараас 2 хүртэлх хүнийг тус тус шалгаруулж байхаар тусгажээ. Эрүүл мэнд, Боловсрол, Санхүүгийн салбарын Шилдэг төрийн албан хаагчийн шагналыг мэргэжлийн баяраар нь бусад салбарын Шилдэг төрийн албан хаагчийн шагналыг оны эцэст гардуулна. Шалгаруулалтанд орох материалыг 45 хоногийн өмнө хүлээн авах бөгөөд үнэлж дүгнэх тусгай аргачлалыг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг хөгжүүлэх шинэчлэлийн үзэл баримтлалд үндэслэн харъяа хэлтэс, агентлаг нарийвчлан боловсруулж үнэлэх ажээ. Шилдэг төрийн албан хаагчийг аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлэл, нэг сая төгрөгөөр урамшуулж, Улсын тэргүүний албан хаагчийн шалгаруулалтанд оролцуулах бөгөөд тус албан хаагчийн бүтээл туршлагыг холбогдох хэлтэс нь цаашид түгээн дэлгэрүүлэх, сурталчилан таниулах ажлыг хийх юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа