Эрдмийн далай цогцолбор сургуулиас гавъяаныхаа амралтанд гарч буй газар зүйн багш Н.Батсайхан гэр бүлийн хамтаар сургуульдаа газарзүйн танхим байгуулж өглөө. Боловсролын салбарт 38 жил ажилласан ахмад багш хэлэхдээ онолын сургалтаас илүү бодит материаллаг сургалтанд сурагчид илүү сонирхолтой байгаа нь харагддаг тиймээс газарзүйн хичээлийг сонирхолтой, үр дүнтэй болгох үүднээс танхимын материаллаг баазад нэлээд анхаарсан гэлээ. Тус сургуулийн төгсөгчдөөс газарзүйн хичээлийг сонгон элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн сурагчид 2014-2015 онд 571, 2015-2016 онд 505 оноо тус тус авч улсын дундаж онооноос дээгүүр амжилт гаргажээ. Эрдмийн далай цогцолбор сургууль энэ жил нийт 5 танхим тохижуулаад байгаа юм.