Мэдээ, мэдээлэл

ТӨЛБӨРИЙН "ГЭРЭГЭ" КИОСК МАШИН БАЙРШУУЛАХ ХӨРӨНГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Өнөөдөр аймгийн Засаг даргын 13 дугаар хурал танхимаар болон цахимаар 14 гишүүний ирцтэй хуралдаж, есөн асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ.


Хурлаар Ахмад настны тухай хууль, Ахмад настны талаар 2018-2021 онд баримтлах бодлого, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг үндэслэн аймгийн Ахмадын урлагийн долоодугаар наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж, шаардлагатай зардалд дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тус наадмын 1-р шатыг цахим хэлбэрээр зохион байгуулах юм.


Түүнчлэн аймгийн Тамгын газрын Нэг цэгийн үйлчилгээний танхимд “Гэрэгэ” киоск машин байршуулах зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэлээ. Тус машиныг байршуулсанаар төрийн үйлчилгээ авах хүсэлтэй иргэд заавал банкруу явалгүйгээр, түргэн шуурхай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлэх юм. “Гэрэгэ” киоск машинаар төрийн болон төрийн бус 55 байгууллагын 600 гаруй төрлийн үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа