Мэдээ, мэдээлэл

МАЛ ЗҮЙЧДЭД ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОВ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 12 сарын 17-ны өдрийн тушаалаар ахмад мал зүйч Х.Бүүвэйбаатарт “Зөвлөх мал зүйч”, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга Ж.Батбилэг, мэргэжилтэн Э.Уугандорж нарт “Тэргүүлэх мал зүйч” зэрэг олгосон юм. Мэргэжлийн зэргийн үнэмлэхийг өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга, Ерөнхий мал зүйч Д.Батсүрэн гардуулж өглөө.


“Тэргүүлэх мал зүйч” нь малын генетик нөөцийг ашиглах, хадгалах, хамгаалах, судлан хөгжүүлэх чиглэлээр бүх шатны мэргэжлийн байгууллага, хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий бөгөөд “Зөвлөх мал зүйч” нь дээрх чиглэлээр зөвлөгөө өгөх төдийгүй төсөл, тооцоо боловсруулах, техник, технологийн шийдэлд үнэлэлт, дүгнэлт гаргах эрхтэй болж байгаа аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа