Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Алтантөгс, Мал эмнэлгийн газрын дарга Ш.Мөнхдүүрэн, Онцгой байдлын газрын орлогч дарга, дэд хурандаа Ц.Лувсанжамц, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Батгэрэл нар сумдын Онцгой комиссын дарга, холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал хийлээ.
Хурлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах, малын шилжилт хөдөлгөөн, хорио цээрийн дэглэм, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцож, чиглэл өгсөн байна. Дархлаажуулалтын ажлыг энэ сарын 6-ны өдрөөс эхлэн 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх аж.
Мөн коронавируст цар тахлын нөхцөл байдлыг танилцуулж, сумдын Онцгой комиссын үйл ажиллагааг эрчимжүүлэх, сайжруулах талаар чиглэл өгч, ковидын дархлаажуулалтын 3-р тунг хийж эхэлсэнтэй холбогдуулан мэдээлэл хийв.