Монголын Ахмадын байгууллагын 90 жилийн ойг угтаж Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран “Ахмадын урлагийн 7-р бага наадам”-ыг зохион байгуулж байна. Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд тус наадмын нэгдүгээр шатны шаргуулалт цахим хэлбэрээр болж өндөрлөлөө.
Урлагийн бага наадмын нэгдүгээр шатанд 12 сумын 105 ахмад ардын авьяастнууд оролцож, гоцлол дуу, харилцаа дуу, гоцлол хөгжим, гоцлол бүжиг, хөгжмийн хамтлаг, уран уншлага, язгуур урлагийн хамтлаг гэсэн долоон төрлөөр өрсөлдсөн юм. Бага наадмын шалгаруулалтыг бүсчлэн зохион байгуулсан бөгөөд багийн нийт дүнгээр
Баруун бүсээс
Тэргүүн байр – Хулд сум
Дэд байр – Эрдэнэдалай сум
Гутгаар байр – Дэлгэрхангай сум
Төвийн бүсээс
Тэргүүн байр – Дэрэн сум
Дэд байр – Өлзийт
Гутгаар байр – Дэлгэрцогт сум
Зүүн бүсээс
Тэргүүн байр – Өндөршил сум
Дэд байр – Баянжаргалан сум
Гутгаар байр – Говь-Угтаал сумын ахмад авьяастнууд тус тус байр эзэлжээ.
Мөн коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн аварга шалгаруулах хоёрдугаар шатны шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар болсон байна.