Мэдээ, мэдээлэл

АДУУЧИН БРЭНДЭЭС 1000 МАЛЧИНД ХӨНГӨЛӨЛТИЙН ЭРХИЙН БИЧИГ ОЛГОНО

Дундговь аймгийн малчид, хөдөлмөрчиддөө зориулж “Адуучин брэнд”-ийн өвлийн өмдийг 20,000 төгрөгийн хөнгөлөлттэй худалдан авах 1,000 ширхэг эрхийн бичгийг  өнөөдөр тус брэндийн үүсгэн байгуулагч “Их газрын чулуу” ХХК-ийн захирал П.Баяржаргал аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатад хүлээлгэн өглөө.

“Адуучин брэнд”-ийн өвлийн өмд нь давхар дулаалгатай өмдтэй, жилийн дөрвөн улиралд өмсөх боломжтой, хамгийн дулаан, чанартай материалаар хийгдсэн бөгөөд нуруу, бөөрийг хамгаалах өндөр нуруувч бүхий гэдгээрээ давуу талтай. Зөвхөн малчид төдийгүй хөдөө гадаа явдаг, гадаа ажилладаг хүмүүс өмсөхөд зохимжтой аж. Энэхүү өмд нь 120,000 төгрөгөөр худалдаалагддаг бөгөөд  эрхийн бичгээрээ 20,000 төгрөгийг хөнгөлүүлэх юм. Тус эрхийн бичгийг сумдын Засаг даргын Тамгын газраар дамжуулан тараах бөгөөд эрхийн бичиг дээр байгаа хаяг, байршлаас худалдан авах боломжтой.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа