Мэдээ, мэдээлэл

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ТЭТГЭЛГЭЭР СУРАХ ОЮУТАНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Хүмүүнлэг” сургуулийн 2020 оны төгсөгч Ц.Цэцэгдэлгэрийн хүсэлтийн дагуу Оросын холбооны улсруу их сургуульд явах замын зардал болох 2,600,000 мянган төгрөгийг шийдвэрлэхээр боллоо.

Ц.Цэцэгдэлгэр нь 2019-2020 оны хичээлийн жилд 12-р ангид суралцаж байхдаа Өмнөговь аймагт болсон Орос хэлний бүсийн олимпиадад тэргүүн байр эзэлж, Оросын холбооны улсын их, дээд сургуульд 5 жил тэтгэлэгтэй сурах эрхийн бичгээр шагнуулсан байна. Тэрээр 2020-2021 оны хичээлийн жилд хэлний бэлтгэлд сурсан бөгөөд энэ жил Москва хотын Оросын ард түмний найрамдлын их сургуульд Олон улсын харилцааны чиглэлээр нэгдүгээр курст суралцах юм.

Уулзалтын үеэр Ц.Цэцэгдэлгэр аймгийн Засаг даргад талархал илэрхийлж, цаашдаа сургуулиа төгсөөд аймаг орон нутгийнхаа хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Мөн Засаг дарга Ц.Мөнхбатын зүгээс цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудаа олон талаар дэмжин ажиллахад таатай байгаагаа илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа