Сумдын 2020 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээний дүнд үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт-шилжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс хамтран Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Сайхан-Овоо, Эрэнэдалай сумдын холбогдох мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх цахим сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтаар “Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам”, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах арга зүй, Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам зэрэг мэдээллийг өгч, сумдын 2020 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээний багаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгсөн юм.