Мэдээ, мэдээлэл

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТАВАН СУРГУУЛЬД АВТОМАШИН ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ

Энэ оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй Гранд Старекс маркын таван автомашиныг хүлээн авч, өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хэрэгцээ шаардлага бүхий Сайнцагаан сумын “Мандал”, “Говийн ирээдүй”, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Дэрэн сумдын ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад гардууллаа.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат эдгээр автомашиныг хүлээлгэн өгч байгаа нь хүүхэд, багачуудыг улсын болон бүсийн чанартай уралдаан тэмцээнд оролцох боломжоор хангаж буй боловсролын салбарт хийгдэж байгаа нэн шаардлагатай хөрөнгө оруулалт гэдгийг онцолсон юм.


Тус хөрөнгө оруулалтын гүйцэтгэгч нь "Юник плайтс" ХХК бөгөөд 164.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа