Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрэнэ-Очир нар нүүрс тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох сумдын удирдлага, нүүрс тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг хийлээ.
Уулзалтаар нүүрс тээвэрлэлтийг зохицуулах журам гарган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан мөрдөхөөр болсон байна. Мөн нүүрс тэвэрлэлтийн орон нутгийн замын маршрутыг дахин нягтлах, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээг дахин шинэчлэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.