Мэдээ, мэдээлэл

ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧИГЛҮҮЛЭН АЖИЛЛАДАГ АЛБАН ХААГЧДЫН ЧАДАВХЖУУЛАВ

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Тогтвортой амьжиргаа-3 төслөөс хамтран сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг сумдад чиглүүлэн ажилладаг албан хаагчдад “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны шинэчилсэн журам”-ын болон тухайн сангийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлаар чадавхжуулах сургалтыг энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Адаацаг сумын “Сүм хөх бүрд”-д зохион байгууллаа.

Сургалтад сумдын Засаг даргын орлогч дарга нар болон аймгийн чадавх бэхжүүлэх багийн гишүүд, орон нутагт хэрэгжиж буй төслийн ажилтнууд халдвар хамгааллын дэглэм барин оролцжээ. Сургалтаар “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ыг танилцуулж, холбогдох хавсралт маягтуудыг хэрхэн ашиглах талаар зааварчилгаа өгөн, сумдын Орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, явцын мэдээллийг танилцуулсан байна. Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч, аймгийн чадавхи бэхжүүлэх багийн дарга М.Анхбаяр, Тогтвортой амьжиргаа-3 төслийн ажилтан Б.Энхтүвшин нар дээрх асуудлаар хариуцсан албан тушаалтнуудад чиглэл, зөвлөмж өгчээ.

Мөн Канад улсын MERIT, Зах зээлийн бэлчээрийн удирдлага, Гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн талаарх мэдээлэл хийж, цаашид хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өгчээ. Түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны №160 журмыг танилцуулан, худалдан авах ажилагааны үед анхаарах асуудлуудын талаар хэлэлцэн, туршлага солилцсон юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа