Өнөөдөр Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Монголын барилгын инженерүүдийн холбоо” төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, аймгийн барилгын салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар санал солилцож, тодорхой чиглэлүүдээр хамтран ажилллах санамж бичиг байгууллаа.
Уулзалтын үеэр “Монголын барилгын иженерүүдийн холбоо” ТББ, “Шинэ цамхаг” ХХК, “Түшиг багана” ХХК, “ММ Инженеринг” ХХК-уудын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд коронавируст цар тахлын үед нэн шаардлагатай байгаа хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратуудыг Сайнцагаан, Эрдэнэдалай, Өндөршил сумдын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн юм.
Түүнчлэн Өндөршил сумын эрүүл мэнд төвөөс дээрх байгууллагуудад талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулжээ.