Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзан, хоёр талын хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.
Айлчлалын үеэр Элчин сайд Зафер Атеш аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцаж, тус байгууллагаас байгалийн гамшигтай тэмцэх чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч, санал солилцсон байна.