Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны хөрөнгө оруулалтаар санхүүжиж буй явуулын постыг энэ сарын 28-ны өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт хүлээлгэн өглөө.
Тус явуулын постыг шийдвэрлэснээр коронавируст цар тахлын үед болон цаашлаад хүн амын аюулгүй, амар амгалан байдлыг хангахаар ажиллаж буй алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж байгаа юм.
Энэхүү явуулын постыг “Монгол машин индустрал” ХХК нийлүүлсэн бөгөөд 20.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй аж.