Мобиком Корпорацийн хүүхдийн боловсролыг дэмжих, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор санаачилсан SMART EDUCATION төслийнхөө хүрээнд Дундговь аймгаас шалгарсан хүүхдүүдийг хүлээн авч, шагналын гар утас болон бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаарыг хүлээлгэн өглөө.
Төсөлд хамрагдсан шилдэг сурагчдад
Samsung Galaxy M12 гар утас
Жилийн турш VOO үйлчилгээний 30 хоногийн багц
Жилийн турш ашиглах Academy дата багц
Жилийн турш САР БҮР 3GB дата багц
Аав ээжтэйгээ үнэгүй ярьдаг stars үйлчилгээний дугаарыг тус тус бэлэглэлээ.
Төсөлд хамрагдсан сурагч хүүхдүүд маань зөвхөн гар утастай болоод зогсохгүй VOO-гээс 1-12 ангийн теле хичээлээ жилийн турш үзэж, Академи дата багцаа ашиглан Zoom, Google classroom, Teams зэрэг цахим хичээлээ хийх сайтууд руу хязгааргүй хандаж, дата багцаараа ангийн багш, найзуудтайгаа хүссэнээрээ холбогдон хичээлээ саадгүй хийх боломжтой боллоо.
Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Аймгийн "Мобиком корпораци" компаний Дундговь салбарын захирал Г.Хишигжаргал нар оролцож, уралдаан шалгарсан хүүхдүүдэд сурлагын өндөр амжил хүслээ. Аймгийн хэмжээнд нийтдээ 40 сурагчдад шалгарснаас Эрдэнэдалай сумын ЕБС-ийн 15 сурагчид гар утас болон бүтэн жилийн дата эрхтэй шинэ дугаар, гарын бэлгийг гардуулан өглөө.