“Энгүүн оргил” ХХК-ийн захирал, Монгол Улсын “Гавъяат барилгачин” Загдаагийн Туул төрд хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн баяраа нутаг орныхоо ард түмэнтэй хуваалцаж сумын төвд 10,000 модыг, худаг усных нь шийдэлтэйгээр тарихаар болж Их-Усны хорооллын урд 16га талбайг сонгож мод тариалах ажлын төлөвлөгөөг сумын байгаль орчны байцаагчтай хэлэлцэж баталлаа. Мөн сумын эрчимжсэн мал аж ахуйн төсөлд хандив болгож ОХУ-ын Эдельбай үүлдрийн 3 сая төгрөгний үнэ бүхий хуц 1, сумын төвийн нэгдсэн хогийн цэгийн арчлалт, зохион байгуулалтанд ОХУ-ын бульдозер буюу гинжит түрэгч механизм 1 тус тус хандивлаж, МЗХ-ны 100 жилийн ойн түүхэнд бүтээсэн түүхэн 10 бот номыг залуусын хөгжилд зоиулан төв номын санд бэлэглэлээ.