Дэлхийн зөн Монгол ОУБ-ын "Гамшигт тэсвэртэй орон нутаг" төсөл нь энэ оны 3 сард төслийн зорилтот Дэрэн, Гурвансайхан, Сайнцагаан сумдын ЗДТГ-ын удирдлага, зарим албан хаагчдад байгууллагын гамшгийн менежментийн ерөнхий үнэлгээний сургалтыг зохион байгуулж тус үнэлгээнд тулгуурлан гамшгаас урьдчилан сэргийлэх, аюул ослын үеийн бэлэн байдлаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлж цахилгаан эх үүсгүүр, анхны тусламжийн хайрцаг, хайгуулын зөөврийн гэрэл, сэрээн дохио, галын хор зэрэг багаж хэрэгслийг хандивлалаа.