Аймгийн ЗДТГ-ын ТЗУХэлтсээс зохион байгуулсан сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нарын цахим хуралд аймгийн Засаг даргын Тамгийн газрын дарга Л.Доржбат болон хэлтсийн дарга нар оролцож цаг үеийн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.
Мөн сумдын ЗДТГ-ын дарга нараас ирүүлсэн санал хүсэлт, тулгамдсан асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэж ажиллах талаар АЗДТГ-ын дарга Л.Доржбат холбогдох хэлтсийн дарга нарт үүрэг даалгавар өглөө.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг 14 хоног тутмын Мягмар гариг бүр цахимаар зохион байгуулж байхаар шийдвэрлэв.