Коронавируст халдварын тархалт эрчимтэй тархаж байгаа энэ цаг үед Эрүүл мэндийн яам, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв хамтран халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, хянах нэн шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх “МонПэн” загвар төслийг манай аймагт хэрэгжүүлж эхэллээ.
Тус төслийн хүрээнд ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТөв, АШУҮИСургуулийн удирдлага, сургагч багш нар хүрэлцэн ирж мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх 4 өдрийн цогц арга зүйн сургалтыг аймгийн ЭМГ-ын удирдлага, мэргэжилтнүүд, НЭмнэлэгийн зүрх судас, дотрын эмч, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад зохион байгуулах юм.
Төсөл хэрэгжүүлснээр зүрх судасны өвчний эрсдэл, чихрийн шижинтэй иргэдийн хяналт сайжирч халдварт бус өвчлөл, эндэгдэл буурах өндөр ач холбогдолтой болох нь Дархан-Уул аймагт нэг жилийн хугацаанд төсөл хэрэгжиж тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурсан нь гэсэн дээрх аймаг, хотын судалгаанаас харагдаж байна.
Манай аймгийн хувьд зүрх судасны өвчлөл хүн амын өвчлөлийн дөрөвдүгээр шалтгаан болж нийт өвчлөлийн 10,3%-ийг эзэлж байгаа нь хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж нийт нас баралтын 40,3%-ийг эзэлж байгаа нь эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшил төлөвшүүлэх, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах, анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах нэн шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
Төслийн удирдлагын багтай аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат уулзалт зохион байгуулж, Дундговь аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ, халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж, үйлчилгээний багцыг нэвтрүүлэх уг үйл ажиллагааны хүрээнд халдварт бус өвчлөл ялангуяа зүрх судасны өвчлөл, эндэгдлийг бууруулах цогц арга хэмжээг авч, тус төслийг үе шаттай авч хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж ажиллах саналаа илэрхийллээ.