НҮБ-ийн Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн санхүүжилтээр ХХААХҮЯ-наас хэрэгжүүлж буй “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн 70%, аймгийн ОНХС-ийн сангийн 30%-ийн хамтарсан санхүүжилтээр баригдаж буй “Хүнсний ногооны зоорь”, “Борлуулалтын цэг”, “Өвс тэжээлийн агуулах, саравч”, зэрэг барилгуудын ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, ЗЗББУХТ-ийн ажилтан Ө.Дугармаа нар танилцаж, барилгын ажлын явцын талаар санал солилцон үүрэг чиглэл өглөө.