Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг даргын шуурхай хурлыг танхимаар болон цахимаар зохион байгууллаа. Хурлаар Төрийн албаны Дундговь аймаг дахь салбар зөвлөлөөс төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтын зар, нөөц бүрдүүлэлт, Төрийн албаны зөвлөлөөс орон нутагт ажиллаж буй ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.


Мөн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Чагнаадорж тус байгууллагын үйл ажиллагаа цахимд шилжсэнтэй холбоотой мэдээллийг өглөө. Газар зохион байгуулалт, геодези, зураг зохион байгуулалтын газрын www.egazar.gov.mn цахим хаягаар дамжуулан газар шинээр өмчлөхөөс бусад 17 төрлийн үйлчилгээг иргэд өөрийн байгаа газраасаа цахимаар авах боломжтой болжээ.


Шуурхай хурлын үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат “Тэрбум мод Үндэсний хөдөлгөөн”, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд хийж буй үйл ажиллагаануудыг танилцуулан цаашид хэрхэн илүү хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулах талаар агентлаг, сумдад чиглэл өгсөн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа