Мэдээ, мэдээлэл

МАЛЫН АРЬС, ШИР ӨВЧИЖ ХУУЛАХ SFF ТӨХӨӨРӨМЖИЙГ СУУРИЛУУЛЛАА

НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага /ЮНИДО/, Монголын арьс, ширний Үндэсний холбоо, “Алтайн уулсын оргил” дундын хоршоо хамтран 8 сая төгрөгийн өртөг бүхий малын арьс шир өвчиж, хуулах SFF төхөөрөмжийг өнөөдөр “Шувуутайн оргил” мах төхөөрөх цехэд суурилуулан, сургалт зохион байгууллаа.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхжаргал нар оролцож, дээрх төхөөрөмжийн технологитой танилцан, цаашид аймаг орон нутагтаа түгээн дэлгэрүүлэх талаар санал солилцсон юм.
Малын арьс шир өвчиж, хуулах SFF төхөөрөмжийг нэвтрүүлснээр арьс ширийг эсгэлтгүй, бүтнээр нь өвчиж, хуулан түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, малыг үйлдвэрлэлийн орчинд төхөөрч, хүнсний эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах зэрэг давуу талтай аж.


Практик сургалтыг Монголын арьс, ширний Үндэсний холбоо, Монгол улсын Зөвлөх инженер С.Даваажав, “Алтайн уулсын оргил” малчдын дундын хоршооны дарга Т.Алтансүх нар явуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа