Мэдээ, мэдээлэл

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН ЯВЦ 55 ХУВЬТАЙ БАЙНА

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дундговь аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга баригдаж байгаа юм. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга, төслийн захирал С.Тунгалагтамир болон холбогдох албаны хүмүүс, Азийн хөгжлийн банкны төлөөллүүд орон нутагт ажиллаж барилгын үйл явцтай танилцлаа. Барилгын ажлын явц 55 хувьтай явж байгаа бөгөөд барилгын явцад тулгамдаж буй асуудлуудын талаар гүйцэтгэгч байгууллага болон хяналтын инженертэй санал солилцжээ.


Энэ үеэр аймгийн Засаг даргын Орлогч, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн дэд хороон дарга М.Анхбаяр, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Нарантуяа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г.Хишигдаваа нар холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж барилгын ажлын явц төдийгүй цаашид ажлын байр бий болгох, ажиллах хүчний талаар ярилцав.


Тус төслийн хүрээнд Монгол улсын хэмжээнд зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг байгуулж байгаа бөгөөд Дундговь аймагт баригдаж буй төв нь цаашлаад говийн бүсийн аймгуудын хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдэд сэргээн засах хөгжлийн үйлчилгээг үзүүлэх тулгуур төв болох аж.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа