Мэдээ, мэдээлэл

“ДҮҮРЭН БИЛЭГ” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сан үүсч хөгжсөний 75 жил, Барнангийн Доржпаламын мэндэлсний 70 жилийн ойн хүрээнд Барнангийн Доржпаламын нэрэмжит "Дүүрэн билэг" яруу найргийн наадмыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.


Наадамд бүтээлээ урьдчилан ирүүлсэн яруу найрагчдаас 21 яруу найрагчийг шалгаруулан 3 үе шаттайгаар шүлгээ уншиж сонордуулан, шүүгчдийн саналаар Э.Гантулга тэргүүн байр, М.Уянсүх дэд байр, В.Нэргүй гутгаар байранд тус тус шалгарсан бол Д.Гэндэнхүү, Н.Болормаа нар 4, 5 дугаар байрыг эзэлсэн юм.


"Дүүрэн билэг" яруу найргийн наадмыг Б.Доржпалам агсны уугуул нутаг Говь-Угтаал сумын Засаг даргын Тамгын газар ивээн тэтгэсэн ба наадамд Б.Доржпалам агсны охин Д.Энх-Улирал болон найрагчийн төрсөн дүү Барнангийн Чимэдгүнсэн нар хүрэлцэн ирж оролцсон байна.


Мөн энэ үеэр Яруу найрагч О.Гончигсүрэнд Г.Сэр-Одын нэрэмжит шагнал гардуулсан бөгөөд яруу найрагч Ц.Хүүхэнхүүг Монголын зохиолчдын эвлэлийн гишүүнээр элсүүлэн үнэмлэхийг олгожээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа