Мэдээ, мэдээлэл

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сан үүсч хөгжсөний 75 жилийн ойн хүрээнд соёл, урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж


“Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр
- Аймгийн Төв номын сангийн номын санч, мэдээллийн ажилтан Адъяагийн Эрдэнэтуяа
- Аймгийн Төв номын сангийн сүлжээний инженер Өлзийжаргалын Ууганбаяр
- Яруу найрагч Д.Энхбаяр


Соёлын яамны “Жуух бичиг”-ээр
- Аймгийн төв номын сангийн ном зүйч Энхтуяагийн Биндэръяа
- Аймгийн төв номын сангийн харуул хамгаалалтын ажилтан Ивановын Эрдэнэбаяр
- Дэрэн сумын номын санч Чойдоржийн Алтантуяа


Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
- Ахмад настан Пүрэвжавын Мядагмаа
- Ахмад настан Дэлэгийн Уртнасан
- Ахмад настан Даваа Долгорсүрэн
- Эрдэнэдалай сумын номын санч Батчулууны Оюунчимэг
- Говь-Угтаал сумын сургуулийн номын санч Далхаагийн Отгонжаргал


Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
- Төв номын сангийн хүүхдийн уншлагын танхимын номын санч мэдээллийн ажилтан Эрдэнэ-Очирын Үүрийнтуяа
- Луус сумын номын санч Борын Эрдэнэчимэг
- МСҮТөвийн номын санч Адъяагийн Ууганцэцэг нарыг тус тус шагналаа.


Мөн Төв номын сангийн захирал, Сурган хүмүүжүүлэх ухааны доктор А.Нансалмаа, "Төгөлдөр Буяннэмэх" ТББ-ын тэргүүн, судлаач Л.Амаржаргал нарыг "Утга зохиолын төлөө" алтан медалиар, Аймгийн номын сангийн нягтлан бодогч Өсөхбаярын Рэнцэнханд, номын санч-мэдээллийн ажилтан Цогзолын Мөнхзаяа нарыг Монголын Залуучуудын холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр, Монголын соёлын ажилтны “Соёлын түшиг” холбооны дээд шагнал Соёлын гавьяа одонгоор Өлзийт сумын номын санч Цогтбаатарын Шинэбаяр, “Хөдөлмөр зүтгэл” хүндэт тэмдгээр Цэгцбилиг сургуулийн номын санч Баатарын Оюунтуяа нарыг шагнаж урамшуулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа