Мэдээ, мэдээлэл

БӨХЧҮҮДИЙГ ДЭМЖИН АЖИЛЛАХАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Дундговь нутгаас төрөн гарсан Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа бөхчүүдийн төлөөлөл болох улсын начин Э.Даш, аймгийн хурц арслан Д.Дэлгэрбат нарын бөхчүүдийн төлөөлөл аймгийн Засаг даргатай уулзалт хийж санал солилцлоо.


Дундговь нутгийн нийт бөхчүүд нэгдэн нийлж, нэгдсэн зохион байгуулалттай хамтарсан бэлтгэл сургуулилт хийх, улсын баяр наадам болон аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадамд амжилттай оролцоход бэлтгэл сургуулилт хийх заал танхим, мэргэжлийн ур чадвартай багш дасгалжуулагч нэн шаардлагатай байгаа талаар дэмжлэг хүсч аймгийн Засаг даргад хандсан юм.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нутаг орноос төрөн гарсан бөхчүүдийн амжилтыг ахиулах, залгамж халааг бэлдэх, цаашлаад бөхийн спорт сонирхогч залуусын амжилт гаргах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран Улаанбаатар хотод бэлтгэл сургуулилт хийх заал, мэргэжлийн багш дасгалжуулагчтай хамтарч ажиллахад дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа