Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР, ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, ТАЗ-ийн даргын тушаалын дагуу хамтарсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын хуулиар хэрэгжүүлж буй төрийн чиг үүргийн хэрэгжилтэд зөвлөн туслах, үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт шалгалт хийх арга хэмжээг зохион байгуулах юм.


Тус ажлын хэсгийн гишүүд аймгийн удирдлагууд, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар болон ЗД-ын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагуудтай танхим болон цахимаар уулзалт зохион байгуулан ажлын хэсгийн бүрэлдэхүүн, орон нутагт ажиллаж хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах удирдамж, чиглэлийг танилцууллаа.


Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсэг төрийн байгууллагууд гүйцэтгэлийн төлөвлөгөөг холбогдох журмын дагуу боловсруулсан эсэх, бодлогын баримт бичиг болон түүний хэрэгжилтэд өгсөн үнэлгээ дүгнэлт холбогдох заавар журмын дагуу явагдаж байгаа эсэх, төрийн байгууллагуудын бүтэц, хүний нөөцийн холбогдолтой шийдвэрүүдэд хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулах цаашид хууль журмыг мөрдөн ажиллах чиглэлээр зөвлөн туслах ажил явагдаж байна.


Уулзалтын үеэр ажлын хэсгийн ахлагч тус хяналт шалгалт, зөвлөн туслах арга хэмжээний эцсийн дүнд төрийн байгууллагуудын хуулиар хэрэгжүүлж буй чиг үүргийн алдаа дутагдал засагдан, цаашид дахин давтагдахгүй байх ёстой гэдгийг онцоллоо.


Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж байгаа нь цаг үеэ олсон арга хэмжээ болж байгааг хэлээд, ажлын хэсгийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах боломж нөхцөлийг бүрдүүлэн хамтарч ажиллах, төрийн байгууллагууд холбогдох баримт материалыг түргэн шуурхай гарган ирүүлэхийг анхааруулаад энэхүү шалгалтыг үр дүнгээ өгсөн, төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэн, хариуцлагыг нэмэгдүүлсэн арга хэмжээ болно гэдгийг онцлон хэллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа