Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба Дундговь аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 5 гишүүнийг хүлээн авч уулзан салбар зөвлөлөөс төрийн байгууллагууд, төрийн албан хаагчдад чиглэн явуулж буй арга хэмжээ, шийдвэрлэсэн асуудлууд, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл сонсч цаашид авч хэрэгжүүлэх, санаачлан зохион байгуулах арга хэмжээний талаар зөвлөгөө, чиглэл өглөө.
Төрийн байгууллагуудад анхааруулга, зөвлөмж, албан бичиг тоот хүргүүлэх, хамтын шийдвэр гаргахад ТАСЗ-ийн гишүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэн бүрэн бүрэлдэхүүнээр ажиллуулахад анхаарах, ТАСЗ-өөс зохион байгуулж буй өрөнхий болон тусгай шалгалтын үр дүнд дүгнэлт гарган төрийн байгууллагуудтай харилцаагаа өргөжүүлэх, хүний нөөцийн болон бусад чиглэлийн судалгаа мэдээллийг тогтмол авч нэгтгэн дүгнэж, боловсон хүчний залгамж халааг бэлтгэхэд санаачлагатай ажиллах чиглэл өглөө.