Мэдээ, мэдээлэл

АХМАДЫН ТӨЛӨӨЛЛҮҮДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн албаны зөвлөлийн гишүүн бөгөөд ажлын хэсгийн ахлагч С.Цэдэндамба, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, ахмадын төлөөлөл н.Халтар /аймгийн ЗДТГ-ын ахмадын зөвлөлийн дарга/, н.Сугир /аймгийн АХ-ны дарга/, С.Пүрэвсүрэн /Говийн амьдрал сонины эрхлэгч/, Ч.Баяраа /Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад настан/ нарыг хүлээн авч уулзан, орон нутагт зарлагдсан шалгалтад бүртгүүлэхгүй, тэнцэхгүй байгаагаас шалтгаалан боловсон хүчний нөөц дутмаг байгааг дурьдаад төрийн албаны залгамж халааг хэрхэн бэлтгэх, залуу хойч үеийг төрийн албанд ажиллах хүсэл эрмэлзлэлийг хэрхэн бий болгох талаар санал солилцлоо.


Төрийн албаны хүний нөөцийг тасралтгүй бэлтгэх, төрийн байгууллагад ажиллахын давуу талыг залуу хойч үед ойлгуулан таниулах, мэдээллээр хангах, санал зөвлөмж өгөхөд онцгойлон анхаарч энэ чиглэлээр ахмад настнуудын зөвлөгөө, зөвлөмжийг авч, үр дүнтэй арга хэмжээ явуулахад аймгийн ЗДТГ-аас анхаарч ажиллах чиглэл өглөө.


Төрийн албан хаагчдын залгамж халааг бэлтгэх, төлөвшсөн, ёс зүйтэй, бэлтгэгдсэн хүнийг төрийн албанд томилох, сөрөг хүчний ан цав үүсгэхгүй төрийн албанд хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлага, хариуцлага өндөртэй байхад анхаарах нь зүйтэй гэдгийг ахмадын төлөөллүүд Төрийн албаны зөвлөлийн гишүүнд зөвлөлөө.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа