Шалгалтын ажлын хэсгээс төрийн байгууллагуудын удирдлага, ахлах мэргэжилтнүүдээс Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг ерөнхий болон тусгай шалгалтын дагуу сорил шалгалт авлаа.
Тус шалгалтын зорилго нь ерөнхий болон тусгай шалгалт цахимжиж хэрхэн хялбар, үнэн зөв, шударга явагддаг болсон, шалгалтын процесс хэрхэн явагддаг үйл явцтай танилцахаас гадна өөрийгөө сорих цаашид шалгалтад хамрагдах, албан тушаал ахих, төрийн албанд орохоор бэлтгэж буй иргэдэд мэдээлэл, зөвлөмж өгөх, дэмжин туслах мэдлэгийг олгож буй арга хэмжээ гэдгийг Төрийн албаны зөвлөлийн гишүүн танилцуулсан юм.
Шалгалтад нийт 63 төрийн албан хаагч оролцож байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс шалгалтын үр дүнгээс хамаарч хариуцлага тооцох болон оноо дүнгийн асуудал яригдахгүй гэдгийг дурьдсан байна.