Мэдээ, мэдээлэл

СУМ, АГЕНТЛАГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан ажлын хэсгийн ахлагч сум, байгууллагуудын удирдлагуудтай “Төрийн албаны шинэтгэл”-ийн талаар цахим уулзалт зохион байгууллаа.


Төрийн албаны шинэтгэлийг
1. Төрийн албаны тухай хуулийн шинэчлэл
2. Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт цахимд шилжсэн байдал
3. Хүний нөөцийн удирдлагын тогтолцооны цахим шилжилт гэж ангилан үе шаттай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.


Төрийн албаны стандартчиллыг хуульчилснаар төрийн албан хаагч мерит зарчмаар дэвшин ажиллахад зөвхөн мэргэжлийн шалгуураар томилогдох биш тухайн ажлыг гүйцэтгэхэд уг хүний ямар мэргэжил, мэдлэг чадвар, гүйцэтгэл чухал гэдгийг ажлын байрны тодорхойлолтод тодорхой тусгагдсаныг ойлгон таниулах, мөрдөж хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөлөө.


Ерөнхий болон тусгай шалгалтыг цахимжуулснаар хөндлөнгийн нөлөөгүйгээр байгаа газраасаа шалгалтад бүртгүүлэн шалгалтын дүн мэдээ шуурхай үнэн зөв гардаг болсон нь боловсон хүчний нөөцийг бүрдүүлэхэд ахиц гарч байгааг дурьдсан юм.


Зарлагдсан орон тоонд иргэд бүртгүүлэхгүй байгаа шалтгааныг судлан тогтоох, нөөц бүрдүүлэх шалгалтын тоо мэдээллийг байгууллага бүр сурталчлан мэдээлэх, бүртгүүлсэн иргэдийг шалгалтаа амжилттай өгч сул орон тоог нөхөх боломжийг бүрдүүлэх чиглэлээр мэдлэг олгох арга хэмжээг зохион байгуулах шаардлагатай байгааг онцлон хэллээ.
Шинэ үеийн Төрийн албан хаагчид цогц чадамжтай, илүү их мэдлэг чадвар, логик сэтгэлгээтэй байхыг шаардаж байгаа бөгөөд хөрвөх чадвартай, тооцоолоогүй төлөвлөөгүй хүндрэл бэрхшээлд үргэлж бэлэн байж даван туулах чадамжтай байх нь чухал гэдгийг анхаарууллаа.


Уулзалтын төгсгөлд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат сум, байгууллагуудын удирдлагуудад хандан төрийн албаны шинэтгэлийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлийг мөрдөн ажиллахыг онцгой анхаарах шаардлагатай байгааг сануулсан юм.


Байгууллагын соёл, харилцаа хандлагаа дээшлүүлэх, цаашид анхаарч ажиллах олон зүйл байгааг дурьдаад зөвлөн тусалсан ажлын хэсэг болон сургалт мэдээлэл хийсэн С.Цэдэндамба даргад нийт төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа